Гонконгийн тэрбумтан Сесил Чао Шецзюн өөрийн лесби охины зүрх сэтгэлийг байлдан дагуулж чадсан залууг 63 сая америк доллараар шагнахаа зарлажээ.
Өмнө нь “Интерфакс”-т мэдээлснээр, тэрбумтны охин саяхан өөрийн хайртай бүсгүйтэйгээ гэрлэсэн тухай мэдэгдсэн аж.
Тэрбумтны үзэж буйгаар, хүргэн болох залуу нь өгөөмөр, эелдэг сэтгэл зүрхтэй хүн байх ёстой гэжээ. Тэрээр энэхүү шагналын мөнгө нь тухайн залууг бизнесээ эхлүүлэхэд дэмжлэг болно хэмээн тэмдэглэсэн байна.
Сесил Чао Шецзюны 33 настай охин Парист хуримаа хийсэн бөгөөд найз бүсгүйтэйгээ долоон жил хамт амьдарсан хэмээн Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )