Шинээр мэндэлсэн таван хүүхдээ хороожээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Германы Фленсбург хотын цагдаагийнхан шинээр төрсөн таван хүүхдийнхээ амийг хөнөөсөн эмэгтэйн хэргийг мөрдөн шалгаж байна.

The Local хэвлэлд мэдээлснээр, 28 настай немец бүсгүй 2006 оноос хойш төрүүлсэн таван хүүхдээ “амьдралын түвшин” доошлохоос сэргийлэн амийг нь хөнөөж байжээ. Тэрээр нөхөртэйгөө нилээн эрт гэрлэсэн ба 8-10 насны хоёр хүүхэдтэй ажээ.

Түүний жирэмслэлтийн талаар нөхөр нь ч, танилууд нь ч мэддэггүй байсан гэнэ.

Нөхөр нь жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл хэрэглэдэггүй атлаа ахин хүүхэд нэмэхийг хүсэхгүй байсан хэмээн бүсгүй баталж байгаа аж. Одоогоор нөхөр нь шоконд орсон байдалтай байгаа ба  сэтгэл зүйчид түүнд тусалж байна.

Цагдаагийнхны тодруулснаар, бүсгүй хоёр хүүхдээ гэртээ, гурвыг ойд төрүүлсэн ба төрсний дараа нь шууд амийг нь хороож байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top