Марзан моод дэлгэрчээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 28

Японы залуусын дунд пончик-толгой хэмээх шинэ моодны урсгал дэлгэрчээ.

Энэхүү моод нь харахад тийм ч таатай бус: духныхаа арьсан дор давстай уусмал шахуулан, товгор булдруу үүсэхээр нь голд нь нэг хуруугаараа дарж хонхойлгоод пончиктой төстэй болгодог аж.

Уг тарианы үйлчилгээ 20 цаг ба дараа нь арьс нь хуучин хэвдээ ордог юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top