БНХАУ-ын Чон Чин хотын оршин суугч Тиан Шиеминий хүү одоогоос зургаан жилийн өмнө цус багадалтын улмаас нас барсан байна. Түүний цогцсыг эцэг эх нь зургаан жилийн турш хөлдөөгчиндөө хадгалж байгаа гэнэ. Талийгаачийн эцэг эх өдөр бүр хүүгийнхээ цогцосны дэргэд ирж, гараас нь барин амьд хүнтэй харьцаж байгаа мэт ярилцдаг ажээ.
Энэ талаар Тиан Шиеминий гэргий: Арван жилийн дотор хоёр хүүхдээ алдана гэдэг аймшигтай. Магадгүй хүүгийнхээ цогцсыг хадгална гэдэг буруу байх л даа. Гэхдээ миний энэ зовлонг хүүхдээ алдсан хүмүүс л ойлгох байх гэж энэхүү үйлдлээ зөвтгөсөн байна.
15 жилийн өмнө Тиан Шиеминий 15 настай охин хэт халууныг тэвчилгүй мөнх бусыг үзүүлсэн байна.
А.Баярмаа
Сэтгэгдэл ( 0 )