Дуучин Кети Перрид экс найз залуугийнх нь үхэл хүнд цохилт болжээ. Өнгөрсөн хугацаанд тэд салаагүйсэн бол жүжигчин Жонни Левисийг хайр халамжаар дутаахгүй байсан биз.
2006 онд тэд Холливудын нэгэн үдэшлэг дээр танилцаж дотносчээ. Хоёр жилийн дараа Кети анхны сингл “I kissed a girl” дуугаараа дэлхий нийтэд танигдсан од болоод байв. Энэ үеэс л тэд холбоогоо тасалсан юм. Тэд хэдийгээр холдсон ч Кети богинохон хайрынхаа түүхийг сэтгэлдээ тээн явдаг байлаа.
Кети нэртэй дуучин хэвээр үлдэхийн тулд Жоннигоос салах хэрэгтэй байв. Гэсэн ч түүний нэлээн хэдэн дуу нь Жоннид зориулагджээ.
Энэ сарын 25-ны өдөр Жонни Левисийн цогцос Лос Анжелес дахь гэрийнх нь ойролцоох зам дээрээс олдсон юм. Цагдаа нар түүний гэрээс түүний хөрш 81 настай Катрин Девисийн цогцсыг мөн олжээ. Тэрээр эмэгтэйг хөнөөгөөд амиа егүүтгэсэн байх магадлалтай хэмээн таамаглаж байна. Тэрээр сүүлийн үед архи дарс ихээр хэрэглэдэг болсон бөгөөд маш хүчтэй спираль тавиулсан байсан гэж гэр бүлийнхэн нь мэдэгдсэн.
28 настай Америкийн жүжигчин Жонни “Sons of Anarchy” болон олон цуврал кинонд тогложээ.
Н.Цэнгэл
www.voici.fr
Сэтгэгдэл ( 0 )