Яруу найрагч-хөгжмийн зохиолч Илья Резник скандал үүсгэсэн “Пусть говорят” телевизийн нэвтрүүлгийн дараа бие нь муудан эмнэлэгт хүргэгдсэн ба уг нэвтрүүлгийг Алла Пугачева зориуд зохион байгуулж, “хор найруулсан” гэдэгт итгэлтэй байгаа аж.
Үнэхээр ч яруу найрагчийн экс амраг Мунираг АНУ-аас хүрэлцэн ирж, нэвтрүүлгийн гол баатар болох ажлыг Алла зохицуулсан байна.
Резник, Пугачева нарын хоорондын харьцаа Оросын зохиогчдын бүтээлийн сангаас Аллад зориулан бичсэн бүх дуугаа Резник татан авснаас болж таагүй байдал үүссэн аж.
Резникийн энэхүү үйлдэл нь Пугачева дууны зохиогчидтой ярилцалгүйгээр өөрийн хит дуунуудаа МТС болон Билайнд рингтоны зориулалтаар худалдах гэсэн оролдлогод өгсөн хариулт байжээ.
Үүнд нь гомдсон дуучин бүсгүй Илья Резникийг “газрын хөрснөөс арчина” гэдгээ амласан аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )