Охиныхоо үхлийн нөхөн төлбөрт нэг сая рубль авахаар болжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 09 сарын 29

Оросын дуучин Роман Жуков таван настай охиныхоо үхлийн нөхөн төлбөрт нэг сая рубль авахаар болсон аж. Москворечье-Сабурово районы инженерийн албанаас түүний охин Елизавета-Викториягийн нас барсны нөхөн төлбөрийг олгохоор боллоо хэмээн дуучны өмгөөлөгч мэдээлсэн байна.

Өнгөрөх долоодугаар сарын 19-нд уг эмгэнэлт явдал тохиолдсон бөгөөд Кантемировскийн гудамжны №4 байрны гадна тоглоомын талбайн савлуурт охин цохигдон, тархины суурь ясны хугарлаар нас барсан билээ.

Хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангахад анхаараагүй хэмээн Жуков эрх баригчдыг буруутгаж байгаа аж. Тоглоомын савлуурыг бүтээсэн үйлдвэр ямар ч сертификатгүй байсан бөгөөд охины үхэлтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэсэн юм байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top