Daily Mail-д өгүүлснээр, спиртийн төрлийн ундааг хамтдаа тохирох хэмжээнд хааяа хэрэглэдэг хосуудын гэрлэлт илүү их аз жаргалтай байдаг гэсэн дүгнэлтийг Шинэ Зеландын эрдэмтдийн баг гаргажээ.
Долоо хоногт дор хаяж нэг удаа хамт суун нэг лонх жимсний дарс уудаг хосууд огт уудаггүй нөхдийг бодвол илүү баяр баясгаланг мэдэрдэг хэмээн шинжээчид үзсэн байна.
Отаго Их сургуулийн эрдэмтэд нийт 1500 хосоос архины хэрэглээтэй холбоотой санал асуулгыг аван ийм дүгнэлтэнд хүрчээ.
Нөхөртэйгөө хамт долоо хоногт нэг удаа дарс уудаг бүсгүйчүүд огт уудаггүй хүүхнүүдээс дөрөв дахин илүү аз жаргалыг мэдэрдэг бол, эхнэртэйгээ хамт уудаг эрчүүд гурав дахин илүү баяр баяслыг мэдэрдэг аж.
Гэхдээ энэ тохиолдолд зөвхөн тохирох хэмжээгээр, тогтсон хугацаанд хэрэглэх талаар яригдаж байгаа бөгөөд хэрэв хэмжээ, давтамж алдагдвал юун аз жаргалтай манатай, салах сарнихдаа тулдаг билээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )