Америкийн Флорида мужийн Орландо хотоос холгүй үл мэдэх этгээдүүд мотоциклчдийг буудсан байна.
Орон нутгийн цагдаагийнхны мэдээлж буйгаар, сайн үйлсийн аянд гарахаар Ахмад дайчдын ордонд цуглараад байсан мотоклубын гишүүд рүү зэвсэглэсэн хүмүүс дайран гал нээсэн аж.
Уг халдлагын улмаас хоёр хүн газар дээрээ нас баран, нэг хүн хүндээр шархдан эмнэлэгт хүргэгджээ.
Хэд хэдэн хүн баривчлагдсан ба тэднээс их хэмжээний зэр зэвсэг хураагдсан байна. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )