Хүчтэй үерийн улмаас амь үрэгдэгсдээ дурсан Испанийн өмнө хэсэгт гурван өдрийн гашуудал зарлажээ.
Удаан хугацааны ган гачигийн дараа тус оронд гэнэт уулын үер буун хүмүүсийг нүүлгэн шилжүүлээд байгаа аж. Одоогийн байдлаар голын усны түвшин нэмэгдэх нь үргэлжилж эргээ халиад байгаа юм байна. Усны урсгал, шавар шалбааг зам харгуйг сүйтгэн, гүүрүүдийг даван урсаж байгаа аж.
Ослын албаныхан хаалт далангуудыг бэхлэн, тус бүс нутагт галт тэрэг явахгүй байгаа юм байна. Цаг уурчид ойрын өдрүүдэд ахин ширүүн бороо орно хэмээн сэрэмжлүүлж байна.
Орон нутгийн фермер Хайм Санчез: “Бид бараг бүх зүйлээ алдлаа. Байшингууд нуран, таван мянга гаруй гахай, мөн олон тооны үхрүүд үерт урсан, фермүүд балгас боллоо. Өнөөг хүртэл гэрэл цахилгаан байхгүй, үнэхээр хүнд байдалд байна” хэмээн өгүүлжээ.
Жич: Испани (исп. Espaca), албан ёсоор Испанийн Вант Улс (исп. Reino de España) нь Иберийн хойгт, баруун өмнөд Европт орших улс юм. Испанийн эх газар нь бараг бүхлээрээ өмнөд, зүүн талаараа газар дундын тэнгистэй хиллэдэг. Маш бага зайд өмнөд талаараа Гибралтар, хойд талаараа Франц, Андорра, Бискайн булан, баруун талаараа Атлантын далай, Португальтай хил залгана. Испанийн эзэмшил газарт мөн Газар дундын тэнгис дахь Балеарын арлууд, Африкийн эрэг орчмын Атлантын далай дахь Канарын арлууд, Мароккотой хиллэх хойд Африкийн Сеута, Мелилла гэсэн хоёр автономит хотууд ч мөн ордог. Испанийн газар нутаг нь 504,030 км² бөгөөд үүгээрээ баруун Европт хоёрт (Францын дараа) жагсдаг. Мөн дундаж өндөр нь 650 м бөгөөд энэ үзүүлэлт нь Швейцарийн дараа Европт хоёрт орно.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )