Хонконгийн онгоцны үйлчлэгчдээс болгоомжил

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Хонконгийн авиа компаниуд онгоцны үйлчлэгч нартаа карате /кун-фу/ зааж эхэлсэн гэнэ. Хүнд гэмтэл учруулахгүйгээр өөрийгөө аюулаас хамгаалах техник үзэсгэлэн бүсгүйчүүд жигтэйхэн чадмаг суралцаж байгаа аж. “Hong Kong Airlines” компанийн бүх ажилтнууд ирэх долоо хоногт бие хамгаалах урлагийн хичээлд суухаар төлөвлөжээ. “Газраас хэдэн мянган км өндөрт нисч яваа бид цагдаа дуудах аргагүй. Хэн нэгний болчимгүй үйлдлээс болж бүх зорчигчийн аюулгүй байдал, тав тух алдагдахыг хүлээн зөвшөөрөхгүй. Тийм ч учраас онгоцны үйлчлэгч дүрсгүй зорчигчийг гэмтээхгүйгээр анхааруулга өгчих хэмжээнд энэ урлагийг эзэмшсэн байх хэрэгтэй” хэмээн тус компанийн удирдлага тайлбарлажээ.

Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top