Марк Жейкобс
Авьяаслаг модельер. Эрчүүдийг таалах дуртай тэрээр Холливудын оддын сайн анд. Өөрийн Louis Vuitton, болон Marc Jacobs коллекциороо алдартай нэгэн. –Би их нээлттэй хүн. Тэр ч утгаараа гей гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Мөн хар тамхи хэрэглэдэг, архи ч уучихдаг гэдгээ нуудаггүй хэмээн тэр ярьжээ. Дизайнер эр Лоренцо Мартоне Марк гэх нөхрөөсөө салсанаасаа хойш ганц бие байгаа.
Рики Мартин
Түүнийг гей гэх мэдээлэл олон сая фэнүүдийнх нь сэтгэлийг гонсойлгож билээ. Латин америкийн царайлаг залууг 2000 онд Livin” la Vida Loca хитээ гаргасны дараа хүүхнүүд түүний сексийн хандлагыг сонирхож эхэлсэн бөгөөд тухайн үед залуу гоонь эр байж. 10 жилийн өмнө тэрээр – Би бол жинхэнэ халуухан пуэрториканец. Надад охид болон секс таалагддаг. Харин эр хүнийг би хэзээ ч сонирхож байгаагүй ээ хэмээн мэдэгдэж байлаа. Гэвч 2010 онд бүх нууц ил болж гей найз залуу Валерио Пинотойгоо амраглаж байгаад папарацциудад баригджээ.
Брайан Этвуд
Хамгийн алдартай гутлын дизайнеруудын нэг Брайан Этвуд нь Brian Atwood маркийг санаачлагч юм. Брайанд хэзээ ч хүүхнүүд таалагдаж байгаагүй бөгөөд карьераа эхэлж байхдаа л өөрийгөө гей хэмээн зарласан. Хуримаа хийхээ ч мэдэгдсэн. Түүний гей амраг нь доктор Жейк Дейч аж. Түүнээс өмнө Брайан дизайнер Нейт Беркустой амраг байжээ.
Лэнс Басс
N'Sync-ийн гишүүн. Дэлхий даяар түүний хэдэн сая шүтэн бишрэгч хүүхнүүд нь гей гэдгийг нь яахан мэдэх билээ. 2006 онд Лэнс Басс өөрийгөө гомо гэдгээ хүлээн зөвшөөрч People сэтгүүлд өгсөн ярилцлагандаа найз залуутай гэдгээ зарлажээ. Харин тэр ондоо найзаасаа салж Лоренцо Мартоне гэгчтэй болздог болжээ. Лоренцо өмнө Марк Жейкобстай гэрлэж байлаа.
Том Форд
Америкийн дизайнер Том Фордыг сайн амраг гэдэг, эрчүүд. Харин тэрээр сэтгүүлч бойфренд Ричард Баклитайгаа 25 жил хамт амьдарч байна. Том Форд бүр залуугаасаа л өөрийгөө гей гэдгийг мэдэгдсэн. Тэр үед 17-той залуу Нью-Йоркийн Parsons Design School коллежид сурч байлаа. Сургуулиа төгсөөд Парист хэсэг амьдарсан тэрээр Нью-Йоркт эргэж ирээд Ричард Баклитай танилцжээ.
Адам Ламберт
"American Idol" шоуны од. 2009 онд нэртэй хөгжмийн студитэй гэрээ байгуулсан. Ламберт олон сая фэнтэй болсоныхоо дараа гей гэдгээ зарлажээ.
Нил Патрик Харрис
Нэрт жүжигчин эрхэм хэзээ ч охид хүүхнүүдтэй нэр холбогдож байсангүй. Харрис 2006 онд гей гэдгээ зарлажээ. Түүний хамтрагч нь жүжигчин Дэвид Бартка болж таарав. 2010 оны 10-р сард тэд Элтон Жоны туршлагаар хоёр хүүхдийн эцэг эх болжээ.
Жонни Вейр
27 настай Америкийн уран гулгагч. BlackBook сэтгүүлд богино банзал өндөр өсгийттэй зургаа авахуулсанаасаа хойш нууцаа дэлгэх болсон. Ингээд 2011.01 сард Жонни Вейр People сэтгүүлээр дамжуулан гей гэдгээ ярьжээ.
Руперт Эверетт
Английн жүжигчин Руперт Эверетт 1997 онд US Magazine сэтгүүлд сексийн чиг хандлагаа тодорхойлжээ.
Майкл Корс
Америкийн модельер Майкл Корс залуудаа ижил хүйстэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. -Хэрвээ би гей биш байсан бол одоогийн Майкл Корс болохгүй байсан хэмээн ярих дуртай ажээ.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )