Интерфакс мэдээлснээр, парламентын сонгуульд нийт сонгогчдын 51,62% санал аван сөрөг хүчний “Грузины мөрөөдөл” нам тэргүүлж байгаа аж.
Түүний дараа 43,85% саналаар эрх баригч “Үндэсний нэгдсэн хөдөлгөөн” нам орж байна.
Христийн ардчилсан хөдөлгөөн 1,3% санал авчээ. Эдгээр үзүүлэлтүүд нь пропорциональ санал хураалтын дүн ажээ.
Грузины иргэд 150 депутат сонгох ёстой ба 77 нь намын жагсаалтаар, 73 нь мажоритар тойргуудад сонгогдох аж. Парламентын суудлын төлөө 14 улс төрийн нам, 2 эвсэл оролцож байгаа юм байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )