Цагаан ордны интернет сүлжээнд хакерууд довтолжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

Даваа гаригт Цагаан ордны компьютерийн сүлжээ рүү хакерууд довтолсон байна. Кибер гэмт этгээдүүдийн халдлагыг аюулгүй байдлын системүүд амжилттай тасалж чаджээ.

АНУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Жей Карни тайлбарласнаар, төрийн тэргүүний дотоод сүлжээ иймэрхүү төрлийн аюулаас хамгаалах тусгай системүүдээр тоноглогдсон аж. Иймээс хакеруудад ямар нэгэн баримт хулгайлах, эсвэл устгах боломж олдоогүй байна.

“Нууц мэдээлэл хадгалдаг сүлжээ, ямар ч мэдээлэлгүй сүлжээ гэсэн хоорондоо зааглагдсан хоёр хэсэг байдаг ба хакерууд тэрхүү хоосон энгийн сүлжээ рүү нь довтолсон” хэмээн Цагаан ордны төлөөлөгч өгүүлжээ. Түүний үгээр, иймэрхүү халдлагууд тийм ч элбэг бус тохиолддог ажээ.

Өөрсдийн довтолгоонд гэмт этгээдүүд нэгэн электрон шуудангийн хаяг ашиглан,  нээнгүүт Цагаан ордны сүлжээнд нэвтэрч мэдээлэл авах боломжийг хакеруудад олгох зорилготой  холбоос бүхий захидал илгээсэн байна.

Энэ оны хавар, зун иймэрхүү арга барилаар хакерууд төрийн агентлагууд болон Пентагонтой холбоотой америкийн хэд хэдэн компанийн интернет сүлжээ рүү халдсан аж. Тэд ажилтнуудад нь танил хаягаар болон рекламны сурталчилгаа хэлбэртэй харахад энгийн захидлуудыг илгээж байжээ.

Д.Мигаа   

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top