Танихгүй эрийг гэртээ урьж аваачин амийг нь хөнөөгөөд ,идсэн Мурманскийн оршин суугчийг цагдаа нар баривчилжээ.
Тэдний өгүүлснээр, энэхүү гэмт хэрэг нь 1990-ээд оноос хойш Мурманскт гараагүй хамгийн “шооконд оруулсан” муухай зүйл гэнэ.
1959 онд төрсөн эрэгтэйг алга болсон тухай түүний ээж наймдугаар сарын дундуур хууль хяналтын байгууллагынханд мэдэгдсэн байна. Мөрдөгчид богино хугацаанд сураггүй алга бологчийн хүрээллийг тогтоож чаджээ. Тэдний дунд аллагыг үйлдсэнээ хүлээсэн 1990 онд төрсөн залуу байсан аж.
Тэрээр хохирогчтой интернетийн сайтаар дамжуулж танилцсан байна.
Хохирогч эр гей байсан бөгөөд интернетээр өөртөө бэлгийн хамтрагч хайж байжээ. Энэхүү нөхцөл байдлыг нь алуурчин ашигласан байна. Иймэрхүү төрлийн хүмүүс маш хаалттай, өөрийн танилын талаар барагтайд ам нээдэггүйг тооцоолсон аж.
“Түүнийг хөнөөх болсон гол шалтгаан нь алуурчин залуугийн хүний мах идэж үзэх хүсэл байсан. Тэрээр тогооч байсан бөгөөд амийг нь егүүтгэсний дараа шууд каннибализмын үйлдэл хийн, махыг удаан хугацаанд, янз бүрийн аргаар, хиам, котлет хүртэл бэлтгэж иджээ” хэмээн хууль сахиулах байгууллагынхан мэдэгдсэн байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )