Хүүхдүүд гэдэсний халдварт савханцраар өвчилжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

Иркутск хотын 22-р дунд сургуульд гэдэсний халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо 62-т хүрчээ. Үүний 60 нь сурагчид, хоёр ажилтан байгаа бөгөөд 22 хүн эмнэлэгт хэвтэн, 40 нь амбулаториор эмчлүүлж байгаа аж.

Халдвар хоол хүнсний замаар тархсан бөгөөд эх голомт нь сургуулийн хоолны газрын нэгэн ажилтан байсныг шинжилгээний үр дүнгээр тогтоосон байна. Өвчин үүсгэсэн хүчин зүйл нь технологийн горимыг зөрчиж бэлтгэсэн ногооны рагу хоол байжээ.

Одоогоор Иркутскийн Боловсролын газрын шийдвэрээр уг сургуулийг түр хаан, ариутгалын ажиллагаа явагдаж байгаа аж.

Энэ нь сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Эрхүү мужид гарч байгаа гэдэсний хурц халдварт өвчний хоёр дахь тохиолдол бөгөөд есдүгээр сарын сүүлээр Чунскийн районы Лесогорск суурины дунд сургуулийн 30 хүүхэд дизентеригээр өвчилж байжээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top