Эштон Катчер, Мила Кунис нар ихрүүд шиг хувцаслажээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 02

Деми Мурын экс-амраг оддын цехийн хамтрагчтайгаа үүсгэсэн дурлалын романаа нууцлахыг огт хүсэхгүй байна.

Эштон Катчер, Мила Кунис нар өөрсдийн дотно харьцаагаа гайхуулан папарацциудын хараанд байнга өртөх болжээ.

Тэр бүү хэл, залуухан, халуухан амрагууд яг адилхан хувцаслан ихэр юм шиг явцгаадаг болсон аж. Саяхан тэднийг зугаалж явахад нь зургийг нь авсан байна. Эштон, Мила хоёр өөрсдийн дуртай Chicago Bears багийн логотой футболкийг өмсөн Нью-Йорк хотын гудамжаар зугаалж явжээ.

Одоогоор иймэрхүү бичигтэй футболк өмсөх нь моод болж дэлгэрээд байгаа бөгөөд тухайн эзнийхээ стильный оригиналь гэдгийг илтгэн, ямар нэгэн тодорхой бүлэг буюу байгууллагад хамаарагдахыг нь онцолж өгдөг аж.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top