Чукоткад байрладаг “Валькаркай” туйлын станцын цаг уурын ажилтнуудад хэрэгт дуртай, нөхөрсөг бус цагаан баавгайтай хэл амаа ололцох ихээхэн хүндрэл тулгарчээ.
Эхлээд уг араатан тэдний нохойны “учрыг олчихоод” дараа нь амьдардаг байр руу нь нэвтрэхийг оролдсон байна. Эхний хаалгыг хэмхлэн, харин дотроосоо онгойдог хоёр дахь хаалгыг дийлээгүй аж.
Энэхүү үйл явдал туйлын мэргэжилтнүүдийн тэсвэрийг алдуулжээ. Тэд эхлээд байшингийн дээвэр дээр нилээн удаан сууцгааж байснаа 70 км зайтай орших удирдлага руугаа утасдан цагдаагийн тусламж хүссэн аж.
Станцын байрладаг газарт тусгай унаа хөлөглөсөн цагдаагийнхан хүрэлцэн ирж, цагаан баавгайг айлгаж үргээх зорилгоор гурван удаа хий буудсан боловч нөгөөх нь огт тоохгүй байсан учраас яалт ч үгүй буудан хөнөөхөд хүрчээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )