Одууд яагаад хөл бөмбөгчидтэй гэрлэдэг вэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 03

Сүүлийн хэдэн жил алдар нэртэй од бүсгүйчүүд хөл бөмбөгчидтэй гэрлэх тохиолдол эрс өсчээ. Гэвч тэд яагаад алдартай хөл бөмбөгчдийг өөрийн хань нөхрөөр сонгож аваад байна вэ гэсэн асуулт гарч ирнэ.

Эдгээр бүсгүйчүүдийн тоонд хөгжмийн шоу-бизнесийн нэртэй одууд болох Шакира, Виктория Бэкхем, Юлия Началова, Анна Седакова, Татьяна Буланова нар орж байна.

Хэрэв гэр бүлийн хос хоёулаа алдартай бол тэдэнд чиглэх олны анхаарал улам нэмэгдэх нь мэдээж. Ялангуяа нөхөр нь алдартай хөл бөмбөгчин бол бүр илүү шаанс өсдөг аж.

Орчин үед олон дуучин бүсгүйчүүд ийм сонголт хийн өөрийн карьераа хэд дахин “ачаалж” чаджээ. Виктория Бекхем гэхэд бүсгүйчүүдийн Spice Girls хамтлагт төдийлөн олигтой юм олж чадахгүйгээ мэдрэн Дэвид Бекхемтэй гэрлэсний дараа түүний амьдрал орвонгоороо сайжирсан байна.

Татьяна Буланова гэхэд 90-ээд онд мандаж байгаад дараа нь мартагдах тийшээ хандаж байхдаа хөл бөмбөгчин Владислав Радимовтой гэрлэн алдар нэрээ шинэ шатанд гаргах боломж бүрдсэн гэх мэт.

Мөн продюссерууд энэхүү нэмэлт пиарын давуу талыг сайн ойлгодог болсон тул зарим тохиолдолд зориуд санаачлан гэрлүүлэх  явдал ч байдаг бололтой.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top