Наоми Кэмпбелл хаягджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 03

Starhit агентлаг мэдээлснээр, Наоми Кэмпбелл хайртаасаа салсан байна.

Түүний амраг, Capital Group холдингийн захирлуудын зөвлөлийн дарга Владислав Доронин өөр бүсгүйтэй болсон бөгөөд эхнэр Екатеринагаас салах хүндрэлийг үл харгалзан тэрхүү шинэ амрагтайгаа гэрлэхээр төлөвлөж байгаа аж.

Хар Ирвэсээ хэнээр сольсон нь одоохондоо нэр нь тодорхойгүй байгаа ба бас нэг топ-модель бололтой.

Наомигоос гадна Доронин загвар өмсөгч Карен Шонбахлер, Кейт Мосс нартай ойр дотно харьцаатай байсан аж.

Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top