...Найруулагч Леонид Нечаев Буратиногийн дvрд тоглох хvvг Минскийн нэгэн газар доогуурх нvхэн гарцаас олжээ...
“-Эмээтэйгээ гvйж яваа хvvг харлаа. Тэгээд тэдэнд дөхөж очоод хvvгээ кинонд тоглуулаач гэсэн чинь өөдөөс “-Энийг хар л даа. Бүтэлгvйтээд гулгалтаасаа хоцрох гэж байна. Ийм хvн чадна гэж vv гэж хэлсэн” хэмээн Нечеав дурсан ярьдаг. Харин модон хvvгийн дvрийг бvтээсэн Дима Йосифов уг кинонд тоглох тийм ч дуртай байгаагvй гэдэг. Кино зургийн талбайд тvvнтэй хамтран тоглохоор Владимир Этуш, Ролан Быков, Рина Зеленая, Николай Гринько, Юрий Катин-Ярцев зэрэг ЗХУ-ын дэлгэцийн лухгарууд цуглаад байжээ. Тэд бvгд бяцхан хvvд нэг л тийм, өөр өөрийнхөөрөө хандаж байсан аж.
“-Намайг хамгийн их айлгадаг хvн бол Быков байсан. Тэр нэг удаа Алиса vнэгний дvрд тоглож байсан эхнэр Елена Санаева руу хараад “-Чи бол нэг муу юу ч чаддаггvй хоосон жvжигчин” хэмээн хашгирч билээ. Тэр vед Елена маш их ядраад буйдан дээр амарч байсан юм л даа. vнэхээр айсан шvv” хэмээн Дима зураг авалтын эхний vеийн талаар дурссан байдаг.
Карло аавын дvрд Николай Гринько харин Жузеппегин дvрд Катине-Ярцеве тоглосон билээ. Буратино яст мэлхий Тортилатай уулздаг хэсгийн зургийг Минскийн нэгэн усан санд авсан аж. Тэр vед 11 сар гарчихсан байсан тул багийнхан маш их даарсан гэдэг. “-Агаарын хэм -8 харин усанд -4 байлаа. Би нэг муу нимгэн хvрэм аятай юм өмсөөд навчин дээр гараад сууна. Тэгээд л намайг ийш тийш нь эргvvлэн зураг авч эхэлнэ. Бvтэлгvйтээд л дахиад эхнээс нь… Зураг авалт давтагдах болгонд миний биеийг спиртээр арчиж байсан” хэмээн хожим нь Буратино ярьсан байдаг. Тэгвэл мэлхийний зулзага болсон охидын хувьд байдал бvр хvнд байжээ. Байсхийгээд л тэднийг ус руу ор гээд командлана. Гэтэл Тортила /Рина Зеленая/ гэнэт уурлан “-Хэрвээ тэднийг дахин усанд ор гэвэл би энэ хотоос явлаа” хэмээн зураг авалтын багийнхныг сандаргаад авав. Тэрээр Белоруст зөвхөн нэг өдрийн хугацаатай л ирээд байсан юм. Үvний өмнөхөн тvvний төрсөн эгч нь нас бараад гашуудлын өдрvvд нь дуусаагvй байсан гэдэг.
Залуу жvжигчдэд орлон тоглогч гэж байгаагvй. Үнэхээр аюултай гэснээс бусад хэсэгт тэд бvгд өөрсдөө тоглосон. “-Санаж байна уу. Буратиног том вааран дотор сууж байхад нь хагалдаг хэсгийг. Тэгэхэд бvгд дотор нь байгаа хvvхдийг гэмтчихнэ хэмээн айцгааж байсан л даа. Би бvтнээрээ тvvн дотор яваад орчихсон. Тэгтэл тэр баар ганцхан бас эхний дублээр энэ зургийг авах хэрэгтэй байсан. Тэгээд л би дотор нь орсон, тэд ч гружкаар шидэж хагаллаа. Амных нь хэсэг миний хvзvvн дээр унах vед тэнд байсан бvх хvмvvс орилолдоод л явчихаж билээ”. Энэ бол Димагийн эгзэгтэй зураг авалтын нэгээхэн хэсгийн талаар дурссан яриа юм.
Найруулагч Леонид Нечаевийн хэлснээр тухайн vед хамгийн vнэтэй зvйл нь алтан тvлхvvр байжээ. Бvгд тvvнийг өөрийн болгочих санаатай байсан гэдэг. Гэхдээ алтан тvлхvvрийг зураг авалт дуустал найруулагч өөрөө хадгалж байсан аж. “-Зураг авалтын сvvлчийн өдөр “Зогс! Зураг авалт дууслаа” гэж хэлсний дараа би тvvнийг гэртээ аваачиж хадгалсан. Гэхдээ дараа нь би алтан тvлхvvрийг зарсан даа. Надад одоо ч гэсэн тасалбар нь байдаг. Тvvн дээр “-Нечаеваас худалдан авлаа. Vнэ нь 30 рубль гэсэн байдаг” гэж найруулагчийн алтан тvлхvvрийн тvvхээс хуучилсан юм.
Зураг авалт дууссаны дараа “Беларусь филмь” студи “Буратиногийн адал явдал” киног хvлээн авахгvй байжээ. Шvvмжлэгчид тvvнийг “-Замбараагvй ажил. Аймшиг. Яаж ийм юм байдаг юм бэ? Сvvлгvй муур, даашинзтай vнэг ч байх шиг. Буратино тэгээд насанд хvрсэн хvнийг мэхэлж чадлаа гэж vv. /Карабас-Барабасыг хэлж байна/” хэмээн бөөн л юм ярьжээ. Гэхдээ жилийн дараа гэхэд уг бvтээл дэлгэцнээ гарах зөвшөөрлөө авчээ. Киноны нэгэн дууг найруулагч Нечаев алдарт Алла Пугачеваг дуулаач гэхэд эрхэмсэг примадонна “-Би vvнийг дуулж чадахгvй байх аа. Айж байна” гэсэн товч хариултыг л өгсөн гэдэг. Ингээд уг дvvг Ирина Понаровкас дуулжээ.
Кинонд тоглосон хvмvvс өнөөдөр…
* Мальвина (Таня Проценко) – ВГИК-ийг кино судлаачаар төгсөөд одоо Ролан Быковын төвд ажиллаж байна
* Пьеро (Рома Столкарц) – эмч. Израильд амьдарч байгаа
* Артемон (Томас Аугустинас) - бизнесмен, Канадад амьдарч байгаа
* Арлекин (Гриша Светлорусов) – КГБ-гийн их сургуулийг төгссөн. тагнуулч
* Буратино (Дмитрий Иосифов) – ВГИКа-ийн жvжигчний факультетийг төгссөн. Белорусын урлагийн академийн кино факултетийн найруулагч. 12 кинонд тоглосон.
Р.Слава
Сэтгэгдэл ( 0 )