Бельмондо залуухан хулгайч амрагаасаа саллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 03

4 жилийн өмнө алдарт жүжигчин Жан-Поль Бельмондо 75 настайдаа 35-тай загвар өмсөгч Барбара Гандольфитой хайр сэтгэлийн роман үүсгэсэн билээ.

Тухайн үед Барбарагийн амьдралын фактуудыг сайн мэддэг найзууд нь Бельмондог тэнэг алхам хийхээс нь сэрэмжлүүлж байсан боловч дурлал бүхнээс хүчтэй тул яаж ч чадаагүй байна.

Гэвч Бельмондо Барбаратай албан ёсоор гэрлээгүй ба хамтран амьдрагч эхнэрээ болгосон аж. Энэ нь ч түүнийг бүрэн сүйрэхээс хамгаалсан гэж болно.

Хөгшин, баян жүжигчин эрийн гэрт ирэн, түүний данс тооцоонд оролцдог болсны дараа Барбара өөрийн экс нөхрийн данс руу мөнгө шилжүүлэх зэргээр сэжиг бүхий үйлдлүүд хийж эхэлсэн нь хууль хяналтын байгууллагын анхаарлыг татсан байна. Гэвч Бельмондо үл тоон, нарийн ширийн зүйлсийг сэтгүүлчдээс ихэд нууцалж байжээ.

2009 онд хамтран амьдрагч эхнэр нь жүжигчний мөнгөнөөс 200 000 евро хулгайлсныг цагдаагийнхан тогтоосон боловч Бельмондо тэднийг хувийн амьдралд нь хошуу дүрлээ хэмээн буруутгаж шүүхэд өгсөн байна.

Харин саяхан Бельмондо хамтран амьдрагч эхнэрээсээ салсан ба тэсвэр тэвчээр нь эцсийн цэгтээ хүрсэн бололтой.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top