Нью-Йорк хотын эрх баригчид оросын тусгай албадад хууль бусаар зэвсэг нийлүүлсэн хэмээн сэжиглэн 11 хүнийг баривчилсан байна. Саатуулагсдын дотор ОХУ-ын иргэд байжээ.
ИТАР-ТАСС мэдээлж буйгаар, энэхүү мэдэгдлийг Нью-Йорк хотын захиргааны төлөөлөгч хийсэн аж.
Тэдгээр баривчлагдсан нөхөд орос болон америкийн цэргийн бүтцэд ямар нэг байдлаар хамаардаг ба ОХУ-ын цэргийн болон тагнуулын тусгай албадад АНУ-аас өндөр технологийн электрон хэрэгслүүдийг хууль бусаар экспортолдог байжээ.
АНУ-д цэрэг дайны зориулалтаар өргөн хэрэглэгддэг микроэлектроник хэрэгслүүд төрийн хатуу чанга хяналтанд байдаг аж.
Хоёр жилийн өмнө АНУ-д мөн Оросын тагнуулчдыг баривчилсантай холбоотой скандал үүсэж байсан билээ. Тухайн үед АНУ-ын хууль зүйн яам оросын гадаад тагнуулын албанд 1990-ээд оноос хойш ажиллаж байгаа бүлэг нууц агентуудыг баривчиллаа хэмээн мэдэгдэж байлаа. Хожим Москва, Вашингтон хоёр тагнуулчдаа солилцсон юм. Вена хотын нисэх буудал дээр тэдгээр тагнуулуудыг Орост тагнуул хийсэн хэргээр яллагдсан эрдэмтэн Игорь Сутягин ба оросын тусгай албанд байсан гурван ажилтнаар сольсон байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )