Өчигдөр альянсын 28 орны элчингүүдийн түвшинд НАТО-гийн Зөвлөлийн шуурхай хуралдаан боллоо. Турк, Сирийн хил дээр болсон үйл явдлын дараа уг уулзалтыг Анкара санаачлан зохион байгуулж байгаа аж.
Сирийн зүгээс Анкарагийн эсрэг үйлдэж буй элдэв түрэмгийллээ даруйхан зогсоохыг Хойд Атлантын зөвлөл шаардсан байна.
“Олон улсын эрхийг зөрчиж буй Сирийн дэглэмийг төгсгөл болгохыг уриалан Альянс Туркийг дэмжиж байна” хэмээн хуралдаанд оролцогсод мэдэгджээ.
Хэн нэгнийх нь эсрэг түрэмгийлсэн тохиолдолд холбоотнууд хамтын хүчээр хариу өгөх тухай Вашингтоны хэлэлцээрийн 5-р заалтыг хэрэглэх талаар ярилцсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа юм байна.
“Одоогоор зөвлөгөөн явагдаж байна. Турк улс болсон үйл явдлын талаар мэдээлэл хийх болно. 5-р заалтын талаар ярих арай эрт байна” хэмээн дипломат эх сурвалжаас мэдээлжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )