Ирэх сарын 8-нд Хятад улс удирдлагуудаа шинэчлэнэ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

БНХАУ-ын ХКН-ын ээлжит 18 дугаар их хурал ирэх арваннэгдүгээр сарын 8-нд хийхээр товлогджээ. Уг хурлаар БНХАУ-ын дарга, Цэргийн зөвлөлийн дарга Ху Жинтао, Төрийн зөвлөлийн дарга Вень Зябао, Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн Их Хурлын дарга У Бингуо нар халаагаа өгч намын удирдлагууд шинэчлэгдэх юм. БНХАУ-ын дэд дарга Ши Жинпинийг БНХАУ-ын даргаар сонгож магадгүй байгаа бөгөөд түүнийг Хятад улсыг хөгжлийн шинэ шатанд гаргах хүн гэж цөөнгүй хүн үзэж байгаа гэнэ. 

Г.Энхтуяа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top