Архи асгалаа хэмээн бяцхан охиноо алах шахжээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 04

Рязань мужийн оршин суугч нэгэн эр ууж дуусаагүй шилтэй архийг нь санамсаргүй унагааж асгалаа хэмээн дөрвөн настай охиноо зодон гарыг нь хугалж, нүүр амыг нь хөх няц болгосон байна.

Архиндаа харамсан араатан болж хувирсан түүнээс эхнэр нь айн хүүхдээ салгаж авч чадахгүй байтал эмээ нь ирж бяцхан охиныг аварсан аж. Тэгээд түргэн тусламж дуудан, үзлэгээр ирсэн эмч нар цагдаад мэдэгдсэн байна.

Юунаас болж энэ бяцхан охин ийм их гэмтэл авсныг ээжээс нь тодруулахыг хүстэл шооконд орсон бүсгүй эхлээд ярьж чадахгүй байснаа дараа нь тайвшран мэдүүлэг өгсөн аж.

“Эхний үед хүүхдүүддээ гар хүрэлгүй намайг л зоддог байсан, харин сүүлийн үед хүүхдүүддээ гар хүрдэг болсон” хэмээн бяцхан Викагийн ээж Татьяна Каменева ярьсан байна. Тэрээр цааш нь “урьд орой нь уусан, тэгээд шөнөжин уугаад өглөө нь бас уусан. Тэгээд унтмаар болж хэвтсэнээ огло үсрээд босож ирээд байсан, тэр үед нь Вика нүдэнд нь өртсөн” хэмээн өгүүлжээ.

Уурлах болсон гол шалтгаан нь охин тоглож гүйж яваад шараа тайлах гэж үлдээсэн архийг нь унагааж асгасан аж. Эцэг нь охиныг өрөөсөн гараараа шүүрч аван, нөгөө сул гараараа нүүр рүү нь хэд хэд цохисон байна.

“Аав аймаар чанга цохисон. Аймаар-аймаар-аймаар... гараараа... тэр миний хоолойг базаад би уйлсан” хэмээн бяцхан охин ярьжээ.

Жил бүр олон мянган хүүхдүүд эцэг эхийн хүчирхийллийн золиос болж, зарим нь амиа хорлон, нэг хэсэг нь орон гэрээсээ дайжин зугтахад хүрдэг аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top