АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажлын вебсайтад түүний гэр бүлийн амьдралын 20 жилийн ойд зориулсан шинэ хуудас бий болжээ.
Барак, Мишель нар энэхүү ойгоо өнөөдөр бодитоор тэмдэглэх боломжгүй байгаа билээ. Учир нь одоо сонгуулийн кампанит ажлын хүрээнд өөрийн өрсөлдөгч Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Митт Ромнитой анхны халз мэтгэлцээн хийх юм.
Барак, Мишель нарын хамтын амьдралын 20 жилийн ойд зориулсан ёслолын ажиллагаа ирэх Бямба гаригт болох аж.
Барак Обамагийн албан ёсны сайт дээр 20 жилийн өмнө хуримын ёслол дээр авахуулсан зургууд, Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн гэр бүлийнхээ үнэ цэнийн тухай хүүрнэсэн ярилцлагууд нийтлэгдсэн байна.
Энэхүү дурсгалт өдрийг нь тохиолдуулан хүссэн нь тэдэнд мэндчилгээ дэвшүүлж болох аж. Хосууд өөрсдийн Твиттер хуудсандаа энэ талаар бичжээ.
-20 жилийн өмнө миний насан туршийн хайр, үнэнч найзтайгаа гэрлэсэн билээ. Энэхүү дурсгалт өдрийн мэнд, Мишель! хэмээн Ерөнхийлөгч өөрийн микроблогтоо бичжээ.
-20 жилийн ойн мэнд, Барак! Үргэлж гайхалтай нөхөр, найз, аав байсанд тань маш их баярладаг шүү. Би чамдаа хайртай! хэмээн эхнэр нь хариулсан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )