Өнөөдөр Чукоткад Билибинскийн районы шүүх нялх хүүхэд нь спиртийн хурц хордлогын улмаас нас барсан Надежда Еремина хэмээх эмэгтэйд ял оногдуулсан байна.
Тэрээр гурван сартай охиноо пивоор угжин үхэлд хүргэсэн хэмээн буруутгаж, 2 жилийн хугацаатай засан хүмүүжүүлэх ажил хийлгэхээр болжээ. Энэ бүх хугацаанд цалингийн 5% улсын орлого болох аж.
Энэ бүсгүй нялх хүүхдээ “бөх унтуулахын” тулд янз бүрийн спиртийн төрлийн ундааг сүүтэй хольж өгдөг байжээ. Хүүхдийн нас барсан өдөр пиво сүүтэй хольж угжсан аж. Бүсгүй өөрөө ч хатуу ундаанаас буцдаггүй бөгөөд жирэмсэн байхдаа хүртэл хэрэглэж байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )