63 настай Примадонна гурван жил завсарласны дараа оросын эстрадад буцаж ирэхээр болсноо баталлаа.
Алла Пугачева бяцхан ач хүү болон залуухан амрагтаа тавих анхаарлаа хойшлуулан тайзандаа буцаж ирэхээр болжээ. Арванхоёрдугаар сарын 8-нд “Олимп” цэнгэлдэхэд болох шинэчлэгдсэн “Рождественских встреч”-ийн анхны шоу жинхэнэ бут авна хэмээн Алла амлаж байна.
Шоуг зохион байгуулагч Олег Бондарчукийн өгүүлснээр, Алла Пугачева зөвхөн муза байдлаар концертын хөтөлбөрт оролцохгүй, дөрвөн шинэ дуугаар үзэгчиддээ бэлэг барих аж.
Хөтөлбөрийн гол сюрприз нь Примадонна үзэгчдийн өмнө огт өөр имиж, өөр нэртэй гарч ирэх юм байна. Өөрөөр хэлбэл үзэгчид түүнийг шууд танихгүй гэсэн үг юм.
Эстрадын тайзнаа буцаж ирсэн ч Пугачева хүнд хүчир аялан тоглолтоор эрүүл мэндээ сүйтгэхийг төдийлөн хүсэхгүй байгаа аж. Алла Борисовна хэд хэдэн удаа зүрхний мэс засалд орсон ба ахин аз туршихыг огтхон ч хүсэхгүй нь мэдээж.
Жүжигчин эмэгтэй маань үнэхээр шинэ брэнд нэрээр гарч ирэх үгүйг харахаар 12-р сарыг хүлээх л үлдлээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )