Өнөөдөр Хятадын Юньнань мужид удаан хугацаагаар аадар бороо үргэлжлэн орсны улмаас хөрсний нуралт үүсч, 19 хүн ор сураггүй алга болжээ. Тэдний 18 нь хүүхдүүд байсан бөгөөд нэг айлын гурван хүүхэд ч байсан гэнэ. Нэг сургууль, тариалангийн хоёр ферм тэр аяараа усанд живсэн тул аврах, эрэн хайх ажиллагааг одоо ч үргэлжлүүлж байгаа юм байна.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )