Киприйн Засгийн газар Европын холбоонд хандаж 11,5 тэрбум еврог нэн чухал хэрэгцээндээ зориулан хүсчээ.
5 тэрбум орчим нь Киприйн банкуудын капиталыг өсгөхөд зарцуулагдах ба үлдсэн хэсэг нь төсвийн зардалд нь шаардлагатай байгаа ажээ.
Кипрт зориулан хямралын эсрэг хөтөлбөрийг олон улсын зээлдэгчдийн “гурвал” болох Европын Төв Банк \ЕТБ\, Олон улсын валютын сан \ОУВС\, Еврокомисс нар боловсруулжээ.
Тэд Грек улсад зориулсан хөтөлбөрийг хоёр жил хэрэгжүүлж байгаа боловч тухайн улсын ажилгүйдлийг багасган, эдийн засгийг өсгөхөд төдийлөн их үр дүнд хүрэхгүй байгаа билээ.
Эдийн засагчдын таамаглалаар Киприйн ДНБ энэ оны үзүүлэлтээр 1,5% буурна хэмээн үзэж байна.
Жич: Кипр улс нь Газрын дундад тэнгисийн зүүн хойт хэсэгт байдаг бөгөөд газрын дундад тэнгисийн 3-р том арал юм. Нийт 782 км урт тэнгисийн эрэгтэй, завсрын халуун бүсийн газрын дундад тэнгисийн цаг агаартай. Нутаг дэвсгэр 9251 хавтгай дөрвөлжин км, Хүн ам: 800 мянга гаруй. Түүний дотор Грек үндэстэн 85,2 хувийг эзэлж, Турк үндэстэн 11,6 хувийг эзэлж байна. Түүнээс гадна Армани, Латин, Малүн зэрэг үндэстний цөөнх бий. Гол хэл нь Грек болон Турк хэл, нийтээр Англи хэл хэрэглэдэг. Грекүүд Үнэн алдартаны шашин шүтэж, Туркчууд нь Исламын шашин шүтдэг. Нийслэл: Никосиа, 363 мянган хүн амтай.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )