Английн хунтайж Уиллъям болон түүний сүйт бүсгүй Кэйт Мидлтон нарын хурим энэ сарын 29-нд болно. Тэдний хуримын сурвалжлагыг дэлхий даяар шууд дамжуулах юм байна. Энэ хуримыг ойролцоогоор хоёр тэрбум хүн үзнэ хэмээн тооцоолоод байгаа ажээ. Хэрвээ энэ тоо биеллээ олбол дэлхийн дээд амжилт тогтооно. Тэгвэл удахгүй болох хуримын даашинзыг урлах дизайнераар Sophie Cranston хэмээх олны танил биш эмэгтэй сонгогдож, гэнэт од болоод байна. Кэйт Мидлтон түүний урласан даашинзыг хуримандаа өмсөхөөр нэгэнт шийдсэн гэнэ. Ийнхүү хунтайжийн хуримтай хамт хувцас загварын шинэ дизайнер төрж, баруунд бас нэгэн шуугиан дэгдээгээд байна.
Д.Билгүүн. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )