Америкийн элчин рүү халдсан хүмүүст цаазын ял заналхийлж байна

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Өчигдөр исламын эсрэг “Мусульманчууд буруугүй” киног эсэргүүцсэн орон нутгийн сүсэгтнүүд Тунис дахь америкийн элчин сайдын яам руу халджээ.

Жагсагчид цагдаагийн хамгаалалтыг сэтлэн дипломат төлөөлөгчийн газрын нутаг дэвсгэр рүү орсон байна. Тэд америкийн далбааг урж тастан, зогсоол дээр байсан машинуудыг шатаасан аж.

Элчингийн газраас холгүй орших америк дунд сургууль мөн халдлагад өртжээ. Эсэргүүцэгчид сургуулийн барилгыг шатаан, доторх эд зүйлсийг нь дээрэмдсэн аж.

Энэхүү эмх замбараагүй үйлдлийн улмаас дөрвөн хүн амь үрэгдэн, олон арван хүн шархдаж гэмтсэн байна.

Тунисийн хууль сахиулах байгууллагууд одоогоор 87 хүнийг баривчилсан ба тэдгээрийн зарим нь эд хөрөнгө дээрэмдэж авах зорилготой байсан нь тогтоогдон, тус улсын хуулиар ялын дээд хэмжээ авахаар болж байгаа аж.

Жич: Тунис улс (араб. تونس‎‎ Tūnis), албан ёсоор Бүгд Найрамдах Тунис Улс (араб. الجمهورية التونسية al-Jumhūriyyah at-Tūnisiyyah), товчоор Тунисгэдэг нь ЛивиАлжиртай хиллэн Газрын дундад тэнгисийн эрэгт оршдог Африкийн хамгийн умард үзүүрийн улс юм.

65,000 тэгш дөрвөлжин километр нутагтай Тунис улс 2012 оны байдлаар 10.74 сая хүн амтай байна.[2] Нийслэл Тунис хотын нэрнээс улсын нэр өгөгдсөн ажээ. Тунис улс нь хэл угсаатны хувьд Арабын, газар зүйн хувьд Африкийн, усан замаар ойр орчмын олон улстай холбогддогоороо Газрын дундад тэнгисийн гэх тодотгол зүүдэг.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top