Галт уул сэргэж эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

 Индонезийн геологийн эрсдлийг бууруулах болон галт уул судлалын төвөөс мэдээлснээр, Ява арлаас дорно зүгт орших Бромо галт уул хоёрдугаар түвшин хүртлээ сэргэн түгшүүр зарлаж, ойр орчимд нь нэг километр хүртэл зайд нэвтрэхийг хориглоод байгаа аж.

“Бид галт уулын идэвхжлийг хором тутамд ажиглан, чичирхийллийг хэмжиж байна” хэмээн тус төвийн тэргүүн Суроно мэдэгджээ.

Бромо галт уул нь харьцангуй том бус ба хүн ам олноор суурьшдаг томоохон хотуудаас нилээн зайтай аж.

XX зуунд энэхүү галт уул гурван удаа сэргэн,  2004 онд хоёр хүн амь үрэгдсэн, 2010 онд дөрөвдүгээр түвшин хүртэл сэргэн, ойр орчимд нь гурван километрээс дотогш орохыг хориглон, Ява арлаас Бали рүү очдог нислэгүүд хэдэн өдрөөр саатаж байжээ.

Үүнээс хойш Бромо галт уул хэсэг “тайвширсан” ба харин энэ есдүгээр сараас сэргэж эхлэн өдөрт 50 кубметр нурмыг цацаж байгаа аж.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top