Новочеркасск хотод зэрлэгээр үйлдэгдсэн гэмт хэргийг шалгаж байна.
Гадна төрхөөрөө элбэг хангалуун харагдах нэгэн залуу эд хөрөнгөнд нь шунасны улмаас өөрийн багын найз, 25 настай жирэмсэн бүсгүйг хөнөөсөн байна.
24 настай сэжигтэн Александр Брусник өөрийн үйлдсэн хэргээ хүлээн, хэрхэн үйлдсэн процессоо манекен дээр нэгбүрчлэн үзүүлсэн аж. “Ксения эндээс босож ирэхээр нь би ахин хутгалсан... Тэр унасан...” гэх мэтээр дүрсэлсэн байна.
Бүсгүй хэдхэн хоногийн дараа хорвоод мэндлэх үрээ хамгаалахын тулд гэдсээ гараараа хаасан боловч шалан дээр унан цаашид эсэргүүцэх чадваргүй болсон аж. Цагдаагийнхан хохирогчийн биед хорин хоёр гүн шарх илрүүлжээ.
Александр Брусник талийгаач бүсгүйтэй нэг орцонд хэдэн давхрын дээр амьдардаг байжээ. Хоёр жилийн өмнө бүсгүйг хуримлахад гэрчээр оролцож байсан ба нэгэн худалдааны байгууллагад менежерээр ажиллан, баяжихыг маш их хүсдэг байсан аж.
Тэр найз бүсгүйнхээ гэрт орж хулгай хийхээр төлөвлөсөн байсан ба харамсалтай нь тэр үед Ксения гэртээ байж таарсан байна. Тэрээр жирэмсэн бүсгүйг гэртээ байхыг харсан хэдий ч төлөвлөгөөнөөсөө ухрахыг хүссэнгүй. Бүсгүйг хутгаар сүрдүүлэн банкны карт, пин кодыг авсан хэдий ч өөрийг нь хуулийн байгууллагад илчлэхээс сэргийлэн амийг нь хороохоор шийджээ. Ингээд банкны картаас гадна гар утсыг нь авч, нөхөр нь өрөө төлөөгүй учраас өшөө авсан гэх утгатай бичиг үүдэнд нь үлдээн цагдаагийнхныг төөрөгдүүлэхийг оролдсон боловч амжилт олоогүй аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )