Приморье хязгаарын мөрдөн байцаах газар зодуурын улмаас нас барсан хоёр настай хүүгийн үхэлд хойд эцгийг нь сэжиглэн баривчилжээ.
“Интерфакс-Дальний Восток” агентлаг мэдээлснээр, мөрдөгчид сэжигтнийг байцаан, болсон үйл явдлыг шалгаж байгаа аж.
Өчигдөр Фокино хотын Дунай ЗАТО суурины түргэн тусламжийн хэсэгт нутгийн оршин суугч эмэгтэй зэрлэгээр зодуулсан бяцхан хүүгээ авчирсан байна. Эмч нар хүүгийн үхлийн шалтгааныг тогтооход дотор эрхтнүүд болон гэдэсний битүү гэмтлээс болсон байжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )