Адель - Жеймс Бондын бүсгүй /шинэ дуу/

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Өнөөдөр Жеймс Бондын тухай цувралын 50 жилийн ойн өдөр.

Энэхүү ойн өдрийн салхийг агент 007-гийн тухай 23 дахь киноны албан ёсны саундтрек “Skyfall”-ыг “Грэмми”-ийн хэдэн удаагийн ялагч, Британийн залуу дуучин Адель дуулан хагалж байна.

Бондын тухай ээлжит киноны саундтрекийг Адель дуулна гэсэн яриа өнгөрөх оноос сонсогдож эхэлсэн ба дуучны өгүүлснээр, “Бондын сэдвийн” эргэн тойрон асар их анхаарал төвлөрдөг учраас хариуцлагаас болгоомжлон саналыг тэр дор нь хүлээж аваагүй аж.

Эцэст нь тэрээр дуулахаар шийджээ: “Би 60 нас хүрэх үедээ,  залуудаа Бондын бүсгүй байсан гэдгээ бүгдэд ярих болно”  

Skyfall бол Аделийн “21” цомгоос хойшхи анхны сингл бөгөөд Лондонгийн Abbey Road  студид 77 хөгжмийн зэмсэг бүхий оркестртой хамт дуулан бичүүлжээ.

Энэ дуунд дараах үгс байдаг: “Энэ бол төгсгөл. Амьсгаагаа түгжээд 10 хүртэл тоол. Тэгээд ертөнц хэрхэн эргэлдэж, миний зүрх яаж дэлбэрэх гэж байгааг мэдэр”

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар энэ дуу удахгүй хит болно гэжээ.


Д.Мигаа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top