Биеэ үнэлэгчидтэй орооцолдсоны улмаас шинэ журмаар “чангалуулжээ”

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

Америкийн Ерөнхийлөгчийн Колумбид айлчлал хийх бэлтгэл ажлын үед үүссэн зөрчлийн улмаас АНУ-ын Нууц албаны удирдлагын зүгээс ажилтнуудаа албан ажлын үед архи хэрэглэхийг хатуу хориглосон билээ.

Хавар дөрөвдүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамаг Колумбид айлчлал хийх үед түүний аюулгүй байдлыг хариуцах үүрэгтэй байсан нууц албаны ажилтнууд болон Пентагоны цэргийн албан хаагчид Колумбын Картахен хотод зочид буудалд орон нутгийн янхнуудтай наргиж байгаад фактлан, арга хэмжээ авахуулан нутаг буцаж байсан юм.

Тухайн үед энэхүү үйл явдлаас болж хэрэгжүүлж эхэлсэн бичигдээгүй журам өнөөдрийн байдлаар албан ёсны болж баталгаажиж байгаа ажээ.

Уг журамд ажилтнууд зөвхөн ажлын цагаар бус, мөн ажилдаа ирэхдээ 10 цагийн өмнөөс архи огт хэрэглээгүй байх ёстой. Спиртийн төрлийн ундааг зөвхөн амралтын үедээ тохируулан хэрэглэх ёстой гэжээ.

Мөн шинэ журмын дагуу Нууц албаны ажилтнууд интернетийн олон нийтийн сүлжээнд нууцад хамаарах мэдээлэл тавихыг хориглосон байна.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top