Дэлхийд алдартай, бидний танил Toyota энэ даваа гарагаас Япон дахь бүх үйлдвэрийнхээ үйл ажиллагааг бүрэн сэргээжээ. Газар хөдлөлтийн улмаас ихээхэн хэмжээний хохирол хүлээж, үйл ажиллагаа нь доголдоод байсан Тоёота цаашид хэвийн ажиллана хэмээн мэдэгдлээ. Одоогоор тус корпораци үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж байна. Мөн Японы машины бас нэг үйлдвэрлэгч “Honda Motor Co” компанийн удирдлага гамшгийн өмнөх түвшинд хүртэл хичнээн хугацаа шаардлагатайг мэдээлээгүй байна. Honda хоёр үйлдвэрээ 4-р сарын 11-нд сэргээгээд байгаа юм.
Б.Сараа. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )