Мишель Обама жигнэмэг хийхдээ өрсөлдөгчөө яллаа

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 05

1992 оноос эхлэн Америкийн Family Circle сэтгүүл ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн эхнэрүүдийн хооронд жигнэмэг хийх уралдаан зохион байгуулж байгаа билээ.

Энэ оны финальд Мишель Обама Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Уиллард Митт Ромнигийн эхнэр Энн Ромнитой печенье жигнэх урлагаар өрсөлджээ.

Мишель хар, цагаан шоколадтай печенье жигнэн 4844 санал авсан бол түүний өрсөлдөгч M&M чихэртэй печенье жигнэн 4557 санал авч 287 саналаар Мишель ялсан байна.

Өнгөрсөн удаа Мишель харьцангуй туршлагатай нарийн боовчин Синди Маккейнтай тулалдсан ба түүний эрдэнэшишийн жигнэмэг илүү оноо авч Мишелийг ялж байжээ.

Times сэтгүүлд бичсэнээр тухайн үед Жон Маккейны эхнэр Hershey жигнэмгийн хайрцаг дээрх жорыг ашиглан “хулхидсан” гэжээ.

Д.Мигаа  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top