Орос, Тажикистаны төрийн тэргүүнүүдийн уулзалт энэ онд хоёр дахь удаагаа болж байна. Харин энэ удаагийн уулзалт онцлогтой аж. Аравдугаар сарын 5 - Тажикистаны Ерөнхийлөгч Эмомал Рахмоны 60 насны ойн өдөр.
“Та мэргэн ухаантан болохоороо биднийг өөрийн төрсөн өдрөө урьжээ. Ийм онцгой өдөр бид юу ч татгалзаж чадахгүй, та нарын зүгээс юу л шаардана, бид гарын үсэг зурах болно” хэмээн Путин найрсгаар хошигносон байна.
Ерөнхийлөгч Рахмон, мэдээж, шаардаагүй, харин хүсэлт тавьжээ. Жишээ нь , гадаадад ажиллах хүчинтэй холбоотой асуудлаар. Өнгөрөх онд гэхэд улс орны ДНБ-ний тал хувийг гадаадад ажиллагсад нь оруулсан байна. Москва энэ удаа тэдний ажиллах хүчинд ганц жил бус, шууд гурван жилээр зөвшөөрөл олгохоор болжээ. Мөн хар тамхины наймаатай хамтарч тэмцэх, цахилгаан станц байгуулах, бензиний татварыг бууруулах гэх мэт олон асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.
Гэвч энэ удаагийн уулзалтын хамгийн гол шийдвэр бол Оросын цэрэг дайчид доод тал нь 2042 он хүртэл Тажикистанд үлдэх тухай гэрээнд гарын үсэг зурсан явдал юм. Энэ улс нь өмнө талаараа 1400 км Афганистантай хиллэдэг аж. Энэ онцгой районд Оросын 201-р цэргийн бааз байрлан хамтын аюулгүй байдлыг сахин хамгаална.
Уулзалтын үр дүнд хоёр тал сэтгэл хангалуун байсан ба Путин Ерөнхийлөгч Рахмонд хувийн бэлэг болох мэргэн буучийн винтов гардуулсан нь хоёр орны цэрэг-техникийн хамтын ажиллагааг бэлэгдсэн бололтой.
Жич: Бүгд Найрамдах Тажикистан Улс (таж. Ҷумҳурии Тоҷикистон, "тажикистан" гэдэг нь ОУ-ын авиан галигаар [ˈtɔdʒikɪsˈtɔn], дуудлагад дөхүүлвэл Тожикистон[3] гэж бичигдэнэ) — Дундад Азид оршдог улс. Тажикистан нь Узбекистан, Кыргызстан, Хятад, Афганистан,Пакистантай хиллэдэг далайд гарцгүй уулын орон юм. Нийслэл - Душанбе хот.
Дэвсгэр нутгийн талбай - 143,100 км2, хүн амын тоо - 7,995,754[4]. 2000 онд хүн амын 79.9% нь Тажикууд, 16.52% нь Узбекууд байсан аж.[5][6] Албан ёсны хэл нь Тажик Перс.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )