Дэлхийн тэргүүн баяныг тэрбум доллараар торголоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Энэ дэлхийн хамгийн баян хүнээр тодорч, домогт Билл Гейтс, Уарон Баффет нарыг ардаа орхисон Мексикийн тэрбумтан Карлос Слимийн Radiomovil Dipsa  компанид нэг тэрбум ам.долларын торгууль ногдуулжээ. Латин Америкийн томоохон утасгүй холбооны America Movil сүлжээний охин компани Radiomovil Dipsa нь роумингийн үйлчилгээ болон Мексикт ажилладаг утасгүй холбооны операторуудын орох дуудлагын үнийг системтэйгээр нэмэгдүүлж байсан гэж комисс дүгнэжээ.  Харин тэрбумтны компани эл шийдвэрийг эсэргүүцэж, шүүхдэнэ гэдгээ мэдэгдээд байна.

Слава. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top