Мөнхийн залуу жүжигчин бүсгүй өөрийн уран бүтээлд зориулсан үдэшлэгтээ үлэмж гоёмсог хувцаслан иржээ. Жүжигчин Николь Кидман "New York Film Festival Nicole Kidman Gala Tribute" хэмээх нэртэй Нью-Йоркийн кинофестиваль дээр түүнд зориулан зохиосон үдэшлэгт гоёмсог улаан даашинз өмсөн өөрийн нөхөр Кит Урбаны хамт хүрэлцэн ирсэн байна.
Эхнэрийнхээ төлөө Кит “American Idol” төслийн ажлаа тасалдуулжээ. Тэрээр уралдаанд оролцогчдыг шалгаруулах шүүгчдийн бүрэлдэхүүнд орсон аж. Түүнтэй нэг багт алдартай дуучид Мэрайя Кэри, Никки Минаж нар хамтран ажиллаж байгаа юм байна. Энэхүү үдэшлэгийн тухай сонсонгуут Кит Урбан бүхнийг орхин Никольтай хамт баярлахаар яаран ирсэн аж.
Жич: Николь Кидман 1967 оны 6 сарын 20-нд АНУ-ын Хавайн арлын Хонолулуд төрсөн бөгөөд 180 см өндөртэй нуруулаг сайхан бүсгүй юм.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )