Өнгөрөгч баасан гаригт Америкийн жүжигчин Гвинет Палтроу Нью-Йорк дахь Итали ресторанд 40 насны төрсөн өдрөө тэмдэглэлээ. Түүнийг "Шекспирийн дурлал" киногоор нь дэлхий даяар андахгүй. Төрсөн өдрийн баярт Гвинетын ээж, түүний нөхөр "Coldplay" хамтлагийн дуучин Крис Мартин болон найруулагч Стивен Стилберг, жүжигчин Камерон Диаз, дуучин Биёнсе нарын олон алдар цуутнууд хүрэлцэн иржээ. Үдэшлэгийн эзэн "Өдөр хоног хурдан өнгөрч байгаад сэтгэл их зовдог байлаа. Харин одоо би үүнд санаа тавихаа больсон, учир нь би амьдралдаа сэтгэл хангалуун байна. Миний амьдралын нэгэн шинэ хуудас ийнхүү нээгдлээ" хэмээн ярьсан юм.
Н.Цэнгэл
Сэтгэгдэл ( 0 )