Японы зүгээс Камчаткийн өмнөд эрэг рүү хүчтэй аадар дагуулсан хар шуурга ойртож байна. Онцгой байдлын яамны төв удирдлагаас нутгийн оршин суугчдад сэрэмжлүүлэг өгчээ.
Агаар мандлын өөрчлөлтийн хүчтэй нөлөөлөл тус хойгийн зүүн өмнөд эргээр илүүтэй мэдрэгдэж байгаа аж. Тэнд салхины хурд 25м/сек хүрч байна. Төвлөрсөн суурин болох Петропавловск-Камчатскт салхи 18м/сек хүртэл ширүүсэн дунд сургуулиудын хичээл хаагдахад хүрчээ.
Хэвлэлийн албаны мэдээлснээр, байгалийн таагүй үзэгдэл Усть-Большерецк, Елизовск, Соболевск, Мильковскийн районуудад бүтэн өдөр үргэлжлэх магадлалтай байна. Иймээс эдгээр газар нутгуудад аялж буй жуулчид, анчид, загасчдад голоор сэлж, ууланд авирахгүй байхыг анхааруулжээ.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )