Шведийн Фалун хотын эрх баригчид нэгэн дунд сургуулийн ахлах тогооч Анника Эрикссоныг өөрөө гэрийн талх жигнэж, 15 төрлийн ногоогоор хоол хийж хүүхдүүдэд өгдгийг зогсоохыг шаардсан байна.
Эрх баригчдын үзэж буйгаар ингэж олон тооны өргөн сонголттой амтат хоол бэлтгэх нь бусад сургуулийн хүүхдүүдтэй харьцуулахад шударга бус гэнэ. Түүнээс гадна Эрикссоны хүүхдүүдэд бэлдэж өгдөг хоол 2011 онд хотын захиргаанаас гаргасан эрүүл мэндийн хөтөлбөрт тохирохгүй байна гэж үзжээ.
Дээд газрын энэхүү шийдвэр тус сургуулийн сурагчид болон тэдний эцэг эхчүүдийн эгдүүцлийг төрүүлсэн байна. Тэр ч бүү хэл, 4-р ангийн сурагчид Эрикссоныг хоолоо хуучнаараа бэлдэхийг зөвшөөрүүлэхээр эрх баригчдад хандан гарын үсэг цуглуулах хөдөлгөөн өрнүүлсэн аж.
“Биднийг хэтэрхий эрхэлцгээж байна, бусадтай адилхан байх ёстой гэж тэд хэлцгээсэн” хэмээн тогооч өгүүлсэн байна. Тэрээр түүний ажил хэзээ ч нэмэлт зардал үүсгэдэггүй, яг тогтоосон төсвийн хэмжээнд хүүхдүүдийн янз бүрийн сонирхлыг харгалзан хоолоо бэлддэг онцлогтой гэжээ.
Хотын эрх баригчдын шийдвэрийн дараа хоолонд орох ногооны тоог хоёр дахин багасгаж, гарын талхаа барилгүй дэлгүүрээс талх худалдаж авахад хүрсэн аж.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )