Константин Крестов хэмээх уран бүтээлийн нэрээрээ алдаршсан дуучин Игорь Кондратьев Химкинск хотын шүүх хурал дээр насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн гэм буруугаа хүлээн уучлал гуйсан байна.
Хохирогчийн өмгөөлөгч Оксана Михалкинагийн өгүүлснээр, шүүхийн танхимд хэрэгтэн эр гартаа бурхны зураг бариад өвдөг дээрээ сөхрөн хохирогч охиноос уучлал гуйсан аж. Тэрээр хоригдож эхлэнгүүт шийтгэл амсан, нэг камерын этгээдүүдэд зодуулан гэмтэл авсан байна.
Шүүх хурал дээр Крестов нэг бол уйлж, эсвэл хашгичин, янз бүрээр сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэн аж. Крестовын хамгаалагчдын зүгээс түүнийг эмчилгээнд явуулахыг шаардсан байна.
Хүчирхийлэгчийн хамаатан саднууд нэг бус удаа тэдэнтэй эвлэрэхийг хүсэн, эсвэл айлган сүрдүүлж заналхийлж байсан хэмээн хохирогчийн талынхан мэдээлжээ.
Химкинскийн шүүх Игорь Кондратьевийг жирийн дэглэмтэй хорих ангид 2,4 жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн аж.
Энэ ялыг хэтэрхий хөнгөдсөн хэмээн хохирогч охины ээж өөрийн блогтоо бичсэн нь нийгэмд шуугиан тарьжээ. Үүний үр дүнд Москвагийн тойргийн шүүх хэргийг ахин хянуулахаар буцаасан байна.
Д.Мигаа
Сэтгэгдэл ( 0 )