Сурагч охид хулгай дээрэм үйлджээ

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Красноярск хотод хулгай дээрэмд сэжиглэгдсэн хоёр сурагч охиныг саатуулсан байна.

Гурав хоногийн өмнө цагдаа нар эрэн сурвалжлагдаж байсан Skoda машиныг зогсоотол жолооны ард ямар ч бичиг баримтгүй, насанд хүрээгүй сурагч охин байсан аж. Ингээд охиныг цагдаагийн хэсэгт авчиртал өмнө нь нэг найз охины хамт эрүүгийн хэрэг үүсгэгдэж байсан нь тодорхой болжээ.

Тэднийг хулгай дээрмийн хэргээр эрэн сурвалжилж байсан аж.

Есдүгээр сарын 27-нд 43 настай нэгэн эр эскорт-үйлчилгээ үзүүлнэ гэсэн хоёр охиныг гэртээ авчирчээ. Тэд үйлчилгээ хийсний дараа тухайн эрд нэгэн нунтагийн холимог татахыг санал болгожээ. Түүнийг татангуут уг эр нам унтан, охидууд түүний мөнгө, нөүтбүүк, фотоаппарат, айфон, машины түлхүүр зэргийг аван зугатсан байна. Тэд түүний машиныг хөлөглөн Ужур хот хүрч, зочид буудалд буун, хулгайн мөнгөөрөө тансаглаж өгчээ.

Тэднийг Красноярскт буцаж ирэх үеэр цагдаагийнхан баривчилсан аж.

Тэд мөн хэд хоногийн өмнө техник мэргэжлийн сургуулийн сурагч, 16 настай өнчин охиныг хутгаар сүрдүүлж байгаад цүнх, куртка, гутлыг нь дээрэмдсэн байсан нь тогтоогджээ.

Д.Мигаа

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
май(27.123.214.81) 2016 оны 06 сарын 19

шоронд хорь,

0  |  0
Top