Транссексуал-порно од рекламны баатар болов

Автор | Zindaa.mn
2012 оны 10 сарын 08

Америк транссексуал жүжигчин Петербургийн залуухан бүсгүй, ирээдүйн эхчүүдийн билэг тэмдэг болжээ.

Оросын хойд зүгийн нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүд дотор бүсгүйчүүд, ирээдүйн эхчүүдэд суудал тавьж өгөхийг уриалсан агуулга бүхий, том хөхтэй царайлаг бүсгүйн зурагтай плакатууд тавигдах болсон байна.

Энэхүү сурталчилгааны баатар нь Америкийн нэртэй порно од-транссексуал Бейли Жейл гэдэг нь тодорхой болжээ. Тэрээр 18 настайгаасаа эхлэн Grooby Productions-ын ShemalePorn буланд зургаа авахуулж эхэлсэн аж. 2011, 2012 онуудад AVN Awards-д оны трансексуал гэсэн номинацийн ялагч болсон байна. Мөн түүнд нөхөр Мэтьютэй хамт эзэмшдэг «Bailey Jay Radio» хэмээх өмч байдаг ажээ.

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top