Унгар улс үр хөндөлтийг шинэ үндсэн хуулиараа хориглолоо

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 20

Унгарын парламент энэ сарын 18-нд тус шинэ Үндсэн хуулиа баталжээ. Шинэ хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Шинэ Үндсэн хуулинд Унгарын ард түмнийг “Бурхан ба христийн шашин нэгтгэнэ” гэж өгүүлжээ. Төр амьдралыг хамгаалах үүрэгтэй, амьдрал нь үр тогтсоноор эхэлнэ гэж өгүүлжээ. Энэ заалтаар шинэ хууль үр хөндөхийг хориглож байна. Шүүмжлэгчид дээрх заалт нь сексийн цөөнх болон бусад шүтлэгтнүүдийг ялгаварласан утгатай гэж үзэж байгаа аж.

Р.Зоригт. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top